Categories
мэдээ нийгэм

Нүхэн жорлонд унасан гурван настай хүүхдийг эсэн мэнд гаргаж авжээ

Өчигдөр буюу 19-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар багийн 1 дүгээр гудамжинд иргэн Г-ын хашаанд нүхэн жорлонд хүүхэд унасан тухай дуудлагыг 20:35 цагт хүлээн авжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид таван км зам туулан 20:42 цагт очиж гурван настай, эмэгтэй хүүхэд гурван метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг эсэн мэнд гаргаж авсан байна. Эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдлээс хамгаалахыг Онцгой байдлын байгууллагаас зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *