Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр сарын 28-нд болох үйл явдлууд

10.00 цагт ЭМЯ-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Улсын гуравдугаар төв эмнэлэгт нүдний лазер эмчилгээний аппарат гардуулна.

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 99179899

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Г” танхимд С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороо хуралдана.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.30 цагт Усны салбарын эрдэмтэд, ТББ-ууд хамтран тус салбарын хууль эрх зүйн орчны талаар мэдээлнэ.

13.00 цагт Дэлхийн улс оронд суралцагч Монголын оюутан залуучуудын холбооноос Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.

One reply on “Нэгдүгээр сарын 28-нд болох үйл явдлууд”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *