Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Хөнгөн цагаан лааз, хуванцар савыг 20 төгрөгөөр авч байна

Image result for Хуванцар хаягдал

Монгол Улс жилд дунджаар 20 мянган тонн хуванцрын хаягдал гаргадаг. Үүний дийлэнх буюу 15 мянган тонныг ундаа усны сав эзэлдэг бөгөөд 30 хувийг нь л дахин боловсруулж, үлдсэнийг байгальд хаядаг. Шалтгаан нь олон нийтийн газарт хогийг ангилж хаях сав хангалттай байдаггүйтэй холбоотой. Харин “Экобин” ХХК-аас эх орондоо хуванцар хог хаягдлыг зөв боловсруулж хэвших соёлыг дэлгэрүүлэхээр RVM буюу хаягдлыг төлбөртэй хүлээн авагч машиныг ажиллуулж эхэлсэн байна. Тус машинаар үйлчлүүлж буй иргэд хуванцар хаягдлынхаа жин болон доторх шингэний үлдэцийг хянаж хийгээд, тохирсон мөнгөн дүн бүхий QR кодтой тасалбар авах аж. Ингээд тус кодыг “Mongol chat” аппликейшнаар уншуулж өөрсдийн дансандаа бэлэн мөнгө болгож авах юм байна.

Тус автомат машин хөнгөн цагаан лааз, ундааны сав, жижиг цаасан хайрцаг гэсэн хог хаягдал хүлээн авна. Хаягдлыг 20 төгрөгөөр авч байгаа ба 1,2 литр хэмжээтэй буюу түүнээс том савыг авах боломжгүй аж.

Байрлах цэгүүд нь:

-Хангарьд ордны нэгдүгээр давхар

-Улсын их дэлгүүрийн Номин салбар

-Ривер гардан хотхоны Номин салбар

-Наадам центрийн Номин салбар

-Аравдугаар хорооллын Өнөр хорооллын Номин салбар

-19-р хорооллын Номин.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *