Categories
мэдээ нийгэм

Бэлхэд айлын хашаанаас булгийн ус задарч, мөс ихээр тогтсон байдалтай байна

Сүхбаатар дүүргийн 14 хорооны үерийн хамгаалалт, далангийн дагуу үүссэн халиа, тогтсон мөсийг Засаг даргын Тамгын газар, хорооны Засаг даргын ажлын албанаас аж, ахуйн нэгж, иргэдтэйгээ хамтран зөөх, цэвэрлэх, айл өрхийн хашаа руу орохоос сэргийлэн хамгаалах далан босгох ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэвч ус ихээр ундарч байгаа тул тухайн хэсэгт дахин арга хэмжээ авах шаардлагатай байна. Мөн 18 дугаар хороо Бэлхийн 44, 48 гудамжинд айлын хашаанаас булгийн ус задарч, мөс ихээр тогтсон байдалтай байна.

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир, Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Бэхбаяр болон ажил хариуцсан мэргэжилтнүүд хөрсний ус дээшилж, мөс тогтож, халиа, дошин үүсээд байгаа нөхцөл байдалтай биечлэн танилцаж, тухайн нөхцөл байдлыг дүүргийн удирдлага, мэргэжлийн байгууллагуудтай зөвшилцөн шаардлагатай арга хэмжээг авахаар боллоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *