Categories
гадаад мэдээ

Илон Маскийн 60 хиймэл дагуул тойрог замд оржээ

Өчигдөр буюу даваа гарагийн өглөө SpaceX компани Канавералын хошуун дахь сансрын буудлаас ээлжит пуужингаа хөөргөжээ. Тус компани нь түүхэндээ хамгийн хүнд ачаатай Falcon Heavy пуужинг сансарт нисгэж байгаа нь энэ юм.

Пуужин Илон Маскийн санаачилсан Starlink төслийн 60 хиймэл дагуулыг тойрог замд хүргэж байгаа аж.

SpaceX компани өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр анхны 60 хиймэл дагуулаа хөөргөж байсан билээ. Тэд нийтдээ 12,000 орчим хиймэл дагуулыг дэлхийн бөмбөрцгийг тойруулан байрлуулснаар дэлхий даяар өндөр хурдны интернэттэй болно гэсэн зорилготой. Үүний тулд 24 удаа ийнхүү пуужин хөөргөх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *