Categories
мэдээ спорт

Манай дөрвөн боксчин мөнгөн медалийн төлөө тулалдана

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод болж байна.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Цэндбаатар Йорданы А.Ахматбоулитыг ялж, хүрэл медалийн болзол хангасан бол эмэгтэйчүүдийн ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг /54 кг/ болон М.Намуун /60 кг/ нар өрсөлдөгчдөө ялж мөнгөн медалийн төлөө тулалдах эрх аваад байна. Харин энэ өдөр рингэд гарсан Д.Давааням /75 кг/, С.Эрдэнэбаяр /91/, М.Мягмаржаргал /75/ нар хүрэл медалийн төлөөх тулаанд ялагдлаа.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Мөнгөнсаран хамгийн түрүүнд хүрэл медалийн болзол хангасан бол ийнхүү Э.Цэндбаатар, М.Нандинцэцэг, М.Намуун нар хүрэл медалийн болзол хангаж, манай 4 тамирчин мөнгөн медалийн төлөө тулалдах эрхтэй болоод байна. Манай боксчид өнөөдрөөс эхлэн медалийн өнгөө хувиргахаар тулалдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *