Categories
мэдээ спорт

Д.Нандин-Эрдэнэ Унгарын өсвөрийн шатарчдын УАШТ-ээс хүрэл медаль хүртжээ

Унгар улсын шатрын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний рапид төрлийн 12 хүртэлх насны ангилалд тус улсад амьдарч буй монгол охин Даваадэмбэрэлийн Нандин-Эрдэнэ амжилттай өрсөлдөж хүрэл медалийн эзэн болжээ.

Тус тэмцээн дөрөвдүгээр сарын 17-20-ны өдрүүдэд болж Унгар улсын шилдэг өсвөрийн шатарчдыг тодруулсан байна. Шатарчин охин Д.Нандин-Эрдэнэ 2007 онд төрсөн бөгөөд түүний эгч Монгол шилдэг шатарчин, эмэгтэйчүүдийн Олон улсынИх мастер Д.Номин-Эрдэнэ юм. Д. Нандин-Эрдэнэ 2 өдөр үргэлжилсэн рапид тоглолтонд 9 өрөг тоглохдоо хоёр ч өргөө цаг унагаж хожигдсон нь түүний хувьд том сургамж болсон байна.

Дашрамд дуулгахад, Өсөх ирээдүйтэй өсвөрийн шатарчин Д.Нандин-Эрдэнийг тус тэмцээнд оролцоход нь тусалж дэмжсэн “Титэм” компанийн хамт олонд түүний ойр дотны хүмүүс талархалаа илэрхийлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *