Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлэг эсэргүүцэн мэдээлэл хийж байна. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирсэн хуулийн төсөлд байр сууриа тодорхой илэрхийлэн мэдэгдэл гаргасныг та бүхэн мэдэж байгаа. Өнөөдрийн энэ байдал нь Үндсэн хуулийн халдашгүй байдалд шууд нөлөөлж байгаа учраас дэмжих боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдаж ажиллана гэж Үндсэн хуульд заасан. ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчийг томилдог болбол Үндсэн хуульд заасан шүүгчид хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх гэсэн заалтыг шууд зөрчиж байна.
УИХ хууль хүчний байгууллагын томилгооны асуудлыг шийдэх болохоос ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шийдэж огт болохгүй. АН Онц их хурлаа зарлана, үүссэн асуудалд анхаарал хандуулж ажиллана. АН ардчиллаа, хүний эрх, хувийн өмчийг хамгаалах үзэл баримтлал дээрээ хатуу зогсоно” гэж мэдэгдлээ.
-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: “МАН-ынхан ЖДҮ-гээр яаж гулгиж, бүгд ижил хэмжээний зээл авсныг бүгд мэдэж байгаа. Одоо засаглалын хэм хэмжээг эдлэхийн тулд бүгдийг хийж байна. ҮАБЗ-ийн зөвлөмөөр хууль хүчний байгууллагын удирдлагыг сольж байгаад ЖДҮ-чдийн асуудлаа хаах гэж байна. Энэ ЖДҮ-чдийн асуудлыг яаж шийдэх гэж байгаа юм бол гэсэн чинь гаргалгаа нь энэ байж. Дараа нь ҮАБЗ-ийн гурван гишүүн Монгол Улсыг ШХАБ-н гишүүнээр элсүүлэх нь тодорхой юм байна”. гэв