Categories
мэдээ улс-төр

​Т.Аюурсайхан: Сингапурт бүртгэлтэй “Erdenet Corp Pte Ltd” компанид нийт хувьцаагаа шилжүүлэх гэж байсныг болиулсан

УИХ-ын гишүүн Т.Аюуртсайхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “УИХ-ын нэр бүхий гишүүд Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан гэгдэж буй “Мongolia copper corporation” нь өөрийн эзэмшлийн нийт хувьцааг сингапурт бүртгэлтэй “Erdenet copper Pte limited” гэдэг компанид шилжүүлсэн талаар мэдээлж байсан. Үүнтэй холбоотой асуудлаар мэдээлэл хүргэе.

УИХ-ын нэр бүхий гишүүд “Мongolia copper corporation” талаар мэдээлэл хийхдээ үндэслэлгүй мэдээлэл хийсэн. Уг компани нь гадаадын компанид хувьцаа тараагаагүй. Тараасан гэж худал хуурмаг мэдээллийг олон нийтэд тарааж байна гэж иргэн Пүрэвтүвшин хэлсэн. 2019 оны 1 сарын 14-ны өдөр “Мongolia copper corporation”-ны зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан байна. Ингэж хандахдаа нийт хувьцаагаа сингапур улсад бүртгэлтэй “Erdenet corp PTe lmd” компанид шилжүүлэх хүсэлтээ 88 хуудас баримт бичиг бүрдүүлж өгсөн байна.

“Erdenet corp PTE lmd” хэмээх компани нь сингапур улсад бүртгэлтэй. Үүний эзэмшигч Ц.Пүрэвтүвшин юм. Энэ компаниыг үүсгэн байгуулахдаа эзэзмшлээ“Мongolia copper corporation” компанид шилжүүлэх хүсэлт гаргажээ.

Ингэж гаргахдаа хоёр ААН-ийн хоород гэрээ байгуулсан байна. Гэрээнд компанийхаа нэгж хувьцаагаа 112 тэрбум нэг сая төгрөгөөр үнэлсэн. Америк доллараар 41 сая 999535 америк доллараар үнэлж худалдахаар заажээ. Түүнчлэн гэрээний урьдчилгаа төлбөрт 110 мянган америк доллар шилжүүлж өгөхөөр тусгаж хүргүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор Улсын бүртгэлийн ерөнхий газраас тодорхой үндэслэлүүдийг гаргасан.

Үүнд Иргэн Ц.Пүрэвтүвшингийн гаргасан компани, АННэгжийг шилжүүлэх өргөдөл нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.1, 3.1.5-д үл нийцсэн болохыг дурдсан байна” гэлээ. Дээрх өргөдөл нь 2017 оны 23-р тогтоолыг хэрэгжүүлэхэд саад болохуйц үйл явдал болж байгааг нэр бүхий зургаан гишүүн анхааруулсан байна. Үүний үндсэн дээр Улсын бүртгэлийн ерөнхий газар дээрх 88 хуудас бүхий бичиг баримтыг буцаасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *