Categories
мэдээ улс-төр

Ч.Хүрэлбаатар: Долоон санг татан буулгана

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар зарим тусгай сангууд дээр хийсэн шалгалтын дүнг үндэслэж, тогтоол гаргалаа. Нийтдээ 99 сангаас долоон санг татан буулгахаар шийдвэр гаргалаа. Ирээдүйн тэтгэврийн, Нөөцийн, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Агаарын бохирдлын эсрэг, Засгийн газрын нөөц санг татан буулгахаар боллоо. Мөн ТЭДС, Мал хамгаалах сан, ЖДҮХС-г нэгтгэж байна. Мөн Улсын автозамын сан, Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг сайжруулахаар боллоо. Нийгмийн даатгалын, Нийгмийн халамжийн, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын, Эрүүл мэндийн, Засгийн газрын нөөц сан, Бүх нийтийн үйлчилгээний өрийн сан, Хилийн чандад суугаа монгол иргэдийг дэмжих сан зэрэг 15 санг хэвээр үлдээхээр болж байна. Засгийн газрын зарим газар сангууд байгуулаад засвар үйлчилгээ, гадаад дотоод аялалд зарцуулдгийг болно. Зээл олгодог сангуудаа нэг болгоно. Ингэхдээ хяналтыг нэгтгэдэг бүтэц бий болгоно. 72 тэрбум төгрөгийн зээл хугацаа хэтэрсэн явж байгаа. Тариалан эрхлэлтийг дэмжин санд улаанбуудайг өндөр үнээр аваад, буцааж худалдахдаа хямд зардаг зөрчил байна. Нэлээд их хэмжээний зөрчлүүд байгаа. Монгол Улсын төсвийг цэгцлэх, зөв болгох чиглэлээр ажиллаж байгаа. Төрийн өндөр албан тушаалтан, хариуцлагатай ажил хийж байгаа хүмүүс зээл авахгүй байх талаар бид нэлээд ярилцсан. Ингэхдээ хууль, журамд зохицуулалт орсон. Бизнес хийх хүн бизнесээ хий. Төрийн ажил хийх хүн төрийн ажлаа хий. Энэ заалтыг журамд тусгасан гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *