Бэлдэц дууссан гэх шалтгаанаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн жолооны үнэмлэх хэвлэхгүй байгаа. Ингэснээр шинээр жолооч болсон, жолоодох эрхээ сэргээсэн, жолооны үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн иргэдэд гурван сарын хугацаатай түр зөвшөөрлийг хэвлэн олгож байсан юм. Тэгвэл бэлдэцийн нийлүүлэлт дөрөвдүгээр сарын 15-наас хийгдэх юм байна. Нийлүүлэлт эхлэхээр үнэмлэхийг 20-30 хоногийн дотор хэвлэж дуусгах аж. Иргэд жолооны үнэмлэхээ “Дүнжингарав”, “Драгон” төв, Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхимаас авч болох юм байна. Одоо жолооны үнэмлэх авахаар 47 мянган иргэн материалаа ирүүлээд байгаа ажээ.