Categories
энтертаймент-ертөнц

“2000” уран сайхан кино гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ.

Улиастайн 2000 цэргийн бослогын бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “2000” уран сайхны кино 2019 оны гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийх юм. Үүнтэй холбогдуулан тус уран бүтээлийн жүжигчид хэвлэлийн хурал хийлээ.

Уг киноны Ерөнхий продюсероор, МУСГЗ П.Батсайхан ажилласан ба “Монгол Улсын сэргэн мандалтын үеийн түүхэнд мартагдаж байсан Улиастайд болсон 2000 цэргийн тулааныг түүхэн кино болгох сэдэл 40 жилийн турш Завхан аймгаас төрсөн хувилгаад, гэгээнтнүүдийг судалж ирсний үр дүнд гарч ирсэн. Энэ судалгааны явцад энэхүү Улиастайн 2000 цэргийн тулааныг судлах болсон юм. Үүнээс олж харсан зүйл бол мөхөх төрийн бодлогын дунд мандах төрийн зул бадамлаж байдаг юм байна лээ. Энэхүү уран бүтээлээрээ дамжуулан Манжийн төрийг үзэн ядах сэтгэгдлийг төрүүлэлгүй, эсрэгээрээ хэн нэгнийг дүвийлгэж, магтаж гаргахыг хүсээгүй. Харин Улиастайд 1883 онд бодит байдал ямар байсныг л гаргаж, харуулахыг хичээлээ. Мөн жүжигчдийн хувьд орчин үеийн кино урлагийн салбарыг төлөөлж буй хүндэт жүжигчид хамтран ажилласанд таатай байгаа” гэсэн юм.

Харин Дэмчиг Тайжийн дүрийг бүтээсэн Монгол Улсын ардын жүжигчин П.Цэрэндагва “Түүхийг зохиогоод түүхтэй мэт бүтээл хийж, хойч үедээ нөлөөлж буй энэ цаг үед бид мартаад, орхичихсон түүхийг хэсэг үеээ гаргаж ирж, эргэж санаж, сэргээх нь чухал гэсэн үүднээс тус кинонд нэгдсэн. Бүтээсэн дүрийн хувьд одоогийн төрийн албан хаагчдын нэг. Энэхүү кинонд тоглосноор бид өнгөрсөн цаг үе, түүхээ харж, нягталж, ухаарж ойлгоход томоохон алхам болсон гэдгийг онцолмоор байна” хэмээлээ.

М.САЙНЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *