Categories
мэдээ нийгэм

Утгын чимэг наадмын шилдэг 10 бүтээл тодорлоо

Монголын зохиолчдын эвлэл /МЗЭ/-ээс жил бүр зохион байгуулдаг“Утгын чимэг” наадам энэ удаа МЗЭ-ийн 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулах бөгөөд эхний шатны 10 өгүүллэгийг шалгаруулаад байна. Тухайлбал, М.Уянсүх “Алтан хундага”, Ц.Ганболд “Араатан”, Г.Даваасүрэн ”Байлдааны морьд”, М.Эрдэнэбат “Байхгүйн зовлон”, Б.Цоожчулуунцэцэг “Булангийн зогсоол”, С.Дамдиндорж “Гурван хэмжээс”, Т.Бум-Эрдэнэ ”Олон болоорой”, П.Батхуяг “Сүүлчийн хүсэл”, С.Оюун “Тэнгэрийн хүү”, Л.Эрдэнэбат “Эх оронгүй хүн” өгүүллэг тус тус шалгарчээ. “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг 1990 онд анх удаа зохион байгуулж, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Түдэв “Эрхий дарам зай” өгүүллэгээрээ тэргүүн байрт шалгарч байсан аж. Тус наадам тэр цагаас хойш өнгөрсөн 27 жилийн хугацаанд 21 удаа “Утгын чимэг” наадмыг зохион байгуулж шилдгүүдээ тодруулжээ. Энэ наадамд түрүүлж, айрагдсан эздийн дотор Монгол Улсын Ардын уран зохиолч дөрөв, Төрийн шагналт зохиолч найм, Соёлын гавьяат зүтгэлтэн 14, Д.Нацагдоржийн шагналт зохиолч 12, бусад нь МЗЭ-ийн шагналт зохиолчид багтаж байгаа нь “Утгын чимэг”-ийн чанар чансааг ямар өндөр босготой гэдгийг нотолж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *