ЖДҮДС-гийн орлогч даргыг “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас АТГ-ынхан баривчилсан. Мөн тус сангийн захирал тэргүүтэй хоёр хүнийг саатуулан шалгаж байгаа юм. Тэгвэл тус сангийн хориод ажилтныг АТГ-ын хүсэлтийг үндэслэн дээр Прокурорын байгууллагаас хилээр гарахыг нь хориглосон байна. Ерөнхий прокурор М.Энх-Амгалан өчигдөр УИХ-ын чуулганд ЖДҮДС-гаас зээл авсан гишүүд зээл авсан мөнгөөрөө мөнгө угаасан байж болзошгүй байдал байгаа учраас цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг эрчимтэй шалгаж байгаа гэсэн юм.