Австрали улсын Брисбены Технологийн их сургууль“RangerBot” гэх роботыг бүтээсэн байна. Энэ тухайгаа тэд өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
“RangerBot бол дэлхийн хамгийн анхны усан доорх роботын систем юм. Энэ нь шүрэн арлууд дахь ШУ-ны төвөгтэй ажлуудыг төвөггүйхэн гүйцэтгэхэд зориулагдсан” гэж профессор Мэтью Данбабинхэлжээ. Энэхүү робот нь өгөгдсөн объектуудыг шинжлэх болон өгөгдлийг сервер рүү дамжуулах боломжтой. Роботыг Австралийн Технологийн Их Сургууль, Google, “Их Шүрэн Далан” сан нийлж бүтээсэн байна.
Номхон далайд орших Их Шүрэн далан нь дэлхийн хамгийн том шүрэн хадны систем юм. Энэхүү далан нь 29 мянга гаруй шүрэн хад болон 900 гаруй арлаас тогтох аж. 1981 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгджээ.
Г.БАЯРЦЭЦЭГ