Categories
мэдээ соёл-урлаг

Алкохолгүй амьд хөгжмийн тоглолт хоёр дахь удаагаа боллоо

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Цацрах эгшиг” ТББ-тай хамтран “Бодитоор мэдэрье, эерэгээр харъя” уриатай алкохолгүй амьд хөгжмийн хоёр дахь удаагийн тоглолтыг энэ сарын 19-ний өдөр “Дээврийн хөндий” бүжгийн клубт зохион байгууллаа.

Тус тоглолтыг мэдээллийн технологийн “Yesuimind” ХХК, “REDD” бэлэн хувцасны дэлгүүр, “MUSIC WORLD” амьд хөгжмийн дэлгүүр, “Анхны алхам” гэрэл зургийн студи дэмжин хамтран ажилласан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 158 дугаар тогтоолоор батлуулсан бөгөөд тус хөтөлбөрийн 2.2.4-т “Залуучуудын амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх орчин нөхцөл, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд соёл, урлагийн шинэ хамтлаг, дуучин залуучуудыг дэмжих, тэдний уран бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, чөлөөт цагаа зөв боловсон, эрүүл орчинд өнгөрөөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэхүү тоглолтыг зохион байгуулсан юм.

Хорт зуршлаас татгалзахад уриалж буй тус тоглолтод поп, метал, альтернатив, панк болон рок урсгалын шинэ залуу 6 хамтлаг өөрсдийн санаачилгаар оролцов. Тоглолтыг нийт 100 орчим залуус үзэж, сонирхсон бөгөөд зорилтот бүлгийн залуучуудад энэхүү тоглолтыг үнэ төлбөргүй үзүүлсэн юм гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ соёл-урлаг

Алкохолгүй амьд хөгжмийн тоглолт хоёр дахь удаагаа болно

“Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн хүрээнд “Залуучуудын амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөл, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд соёл, урлагийн шинэ хамтлаг, дуучин залуучуудыг дэмжих, тэдний уран бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, чөлөөт цагаа зөв боловсон, эрүүл орчинд өнгөрөөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Цацрах эгшиг” ТББ-тай хамтран “Гэрэлтүүл” аяныг зохион байгуулж байна.

Энэхүү аяны хоёр дахь амьд хөгжмийн тоглолтыг энэ сарын 19-нд “Дээврийн хөндий” бүжгийн клубт зохион байгуулах бөгөөд “Something’s Brewing”, “Even Tide”, “After Taste”, “Silhouette Tuesday”, “The Vintage” хамтлагууд оролцох юм.

“Гэрэлтүүл” аяны хүрээнд нээлтийн амьд хөгжмийн тоглолтыг “Бодитоор мэдэрье, эерэгээр харъя” уриатайгаар 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нийслэлийн Улаанбаатар чуулгын Их танхимд зохион байгуулж, нийт 300-аад залуучууд үзэж, сонирхсон. Тус тоглолтод поп, метал, алтерьнатив, панк болон рок урсгалын шинэ залуу 8 хамтлагууд, урилгаар “Моханик” хамтлаг оролцсон юм.

Цаашид дуу, хөгжим сонирхогч залуучуудыг дэмжих чиглэлээр олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *