Categories
мэдээ нийгэм

Баян-өлгийд хүнсний барааны үнэ өсчээ

Баян-Өлгий аймагт хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс эхний долоон сарын байдлаар өнгөрсөн оны жилийн эцсийнхтэй харьцуулахад 4.9 хувиар, 2017 оны мөн үетэй харьцуулахад 7.1 хувиар өссөн байна.

Энэ нь суурь он буюу 2015 онтой харьцуулахад 11.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.

Түүний дотор хүнсний бараа, согтууруулах бус ундааны төрөл 15.1 хувиар өсжээ. Харин өвөлжилт, хаваржилт хүндхэн болсонтой холбоотой бүх төрлийн махны үнэ хамгийн ихээр буюу 26,3-53,9 хувь хүртэл өсөж хомсдол бий болжээ.

Хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд инфляци 7,1 хувиар өссөн, шатахууны үнэ 7,1-13,5 хувиар нэмэгдсэн, нийлүүлэлт багассан зэрэг хүчин зүйлс нөлөөлснийг мэргэжлийн хүмүүс онцолж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *