Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ДАШТ-2018: Матрешка худалдаанд гарлаа

Олон улсын хэмжээний спорт болон урлагийн арга хэмжээ зохион байгуулж байгаа улс орнууд эх орныхоо зан заншил, ахуйн онцлогуудыг дэлхий дахинаа таниулах төрөл бүрийн бүтээгдэхүүн гаргадаг уламжлалтай.

Энэ уламжлалыг ДАШТ-2018 зохион байгуулж буй Орос орон ч дагаж, орос ахуйн бэлгэдлүүдийн нэг болсон матрешка хүүхэлдэйг “Вятский сувенир” үйлдвэр худалдаанд гаргажээ.

Энэ үйлдвэр олон жилийн түүхтэй, анх 1930 онд Вятскийн мужийн Нлиск хотноо “Свобода” хэмээх гар урлалын газар нээгджээ. Тэр үеэс хойш ихээхэн алдартай болсон энэ газар одоогийн Киров мужид үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ДАШТ-2018-д зориулан цуврал матрешкаг танилцууллаа. Цувралд ДАШТ-ий бэлгэ тэмдэг болсон Забивака чоно, мөн хөлбөмбөг тэвэрсэн матрешканууд багтжээ.

Ийнхүү Киров мужид цуврал матрешка гаргасан бол Самар хотноо ДАШТ-2018-д зориулан бүтээсэн матрешкануудыг гудамжинд суурилуулж эхэлсэн байна. Нийтдээ 8 матрешка суурилуулах бөгөөд тэд “Самара Арен” цэнгэлдэх хүрээлэнд шигшээ багууд нь тоглох улс орнуудын найрамдлыг бэхжүүлэхэд чиглэгдсэн гэж зохион бүтээгчид нь ярьжээ.

Эхний ээлжийн матрешкануудыг эрэг дагуу, мөн ЦСКА усан сангийн ойролцоо суурилуулсан байна. Матрешка бүр Колумби, Сенегал, Коста-Рика, Дани, Австрали, Серби, Уругвай, Орос гэсэн оролцогч орнуудын соёл, түүхийг өөртөө тусгажээ. Мөн матрешка бүрийн дизайнд Оросын төрийн далбааны өнгө, дурсгалт газар, үндэсний хээ угалз, олонд танил бэлгэдлүүдийг ашигласан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *