Categories
мэдээ спорт

Усман Дембелэ Ливерпүүлд ирэх үү

Аваргуудын лигт дэд байр эзэлсэн Английн “Ливерпүүл” клуб энэ зуны солилцоо наймааны цонхоор идэвхитэй ажиллах бололтой.

Тэд Францийн “Монако” хагас хамгаалагч Фибианог эгнээндээ элсүүлээд байсан бол “Лион” клубээс довтолгооны чиглэлийн хагас хамгаалагч Набил Фекирыг худалдаж авах тохиролцоонд хүрэхэд ойрохн байгаа юм.

Мөн Герман мэргэжилтэн Юрген Клопп өөр нэг шилдэг залууг Анфилдэд газардуулахаар ажиллаж байгаа нь “Барселона”-гийн довтлогч Усман Дембеле. Испаний зарим хэвлэлүүдийн мэдээлж буйгаар “Ливерпүүл” клуб 21 настай Франц залууг худалдаж авахаар 100 сая фунт стерлингийнүнийн санал хүргүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Дембеле өнгөрсөн улиралд Барселоно багийн төлөө 27 тоглолтод оролцож дөрвөн гоол оруулж, долоон гоолын дамжуулалт өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *