Монгол улс АНУ-д зочилж, хөдөлмөрлөх эрхтэй орнуудын жагсаалтад орсон. Ингэснээр Америкийн компаниудад түр хугацаагаар ажиллах боломж монголчуудад олгоно. Гэхдээ энэ виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажилладаг салбарт хэрэгждэг аж.
H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлын байранд, H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлын байранд тус тус ажилчин авахад ашиглагддаг. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам дээрх жагсаалтыг жил бүр шинэчилдэг. Хэрэв түр хугацаагаар ажиллахаар ирсэн иргэд нь визийн хугацаагаа хэтрүүлэх, АНУ-д байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчил гаргах тохиолдолд жагсаалтаас хасагддаг аж. Энэ визийн мэдүүлгийг ирэх сараас манайд суугаа АНУ-ын элчин сайдын яам хүлээн авна.
Х.Бат