Арав дахь удаагаа тэмдэглэж буй “Иргэний нийгмийн өдөр”-ийн хүрээнд төрийн бус байгууллагууд хамтран “Мэдээллийн зах” үйл ажиллагааг зохион байгууллаа.“Иргэний нийгмийн өдөр” нь жил бүрийн нэгдүгээр сарын 31-нд тохиодог байна.
“Мэдээллийн зах”-ын үеэр НҮБ-ын хүний эрхийн үндсэн механизм болох Universal Periodic Review /UPR/ буюу Хүний эрхийн тогтмол түгээмэл хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн зөвлөмжийн дунд хугацааны хэрэгжилтийн талаарх цогц мэдээллийг хүргэхийг зорьсон байна.
Глоб интернэшнл төвийн менежер Ц.Мөнхжин хэлэхдээ “Энэ үйл ажиллагааг хүмүүст нээлттэй зохион байгуулаа. Зорилго нь иргэний нийгмийг хүмүүст танин мэдүүлэх, иргэний дуу хоолойг таниулах зорилготой. Хүний эрхийн тогтмол түгээмэл хэлэлцүүлгийн НҮБ 193 орны хүний эрхийн төлөв байдлыг 4.5 жил тутамд дүгнэн хэлэлцдэг” гэлээ.