Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн албан хаагч галын аюулаас хүний амь аварчээ

Ховд аймаг дахь Алтай сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ж.Маргад-Эрдэнэ галын аюулаас эрдэнэт хүний амь аварчээ. Тус сумын Тахилт багт иргэн Н-ын гэр өнгөрсөн оны арван хоёр дугаар сарын 25-26-нд шилжих шөнийн 02:00 цагийн үед шатаж, гал түймэр гарсан байхыг мэдэж, цаг алдалгүй ажилласнаар гэрт байсан хоёр эмэгтэйн амийг эрсдэхээс аварч чадсан байна.

Эрдэнэт хүний амь насыг эрсдэх аюулаас аварч, цагдаагийн алба хаагчийн, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн алба хаагчдаа баяр хүргэж, амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *