Categories
мэдээ спорт

Харумафүжи Д.Бямбадоржийг 500000 иенээр торгожээ

Image result for Харумафүжи Д.Бямбадорж

Бусдын биед халдаж, танхайрсан хэргээр ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржид Тоттори хотын шүүхээс 500 мянган иений торгууль ногдуулжээ. 500 мянган иен нь монгол мөнгөөр тооцвол 10 орчим сая төгрөгтэй тэнцэнэ. Харумафүжи өнгөрсөн аравдугаар сарын 26-нд Тоттори хотод өөрөөсөө зиндаа доогуур, нутаг нэгт сүмочийн биеийг гэмтээсэн хэрэгт холбогдон өөрийн хүсэлтээр зодог тайлсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *