Categories
мэдээ нийгэм

Даланзадгад хотын цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил эхэллээ

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод шинээр баригдах цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлын нээлт өнөөдөр БХБЯ-нд боллоо.

Хоногт 3000 шоо дөрвөлжин метр ус цэвэрлэх хүчин чадалтай энэхүү байгууламжийг барих ажлыг үндэсний “Эн Эй Би”, “Эс Энд Эй Трейд” болон “Сан”, “Байгууламж” компани гүйцэтгэх бөгөөд нийт 8.5 тэрбум төгрөг зарцуулах юм. Дээрх компаниуд 2018-2019 онд барилга, угсралтын ажлыг гүйцэтгэх бөгөөд 2020 онд туршилтын ажиллагааг эхлүүлэх аж. Туршилтын ажлыг 2020 оны зургадугаар сард дуусгаж, бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Аймгуудад анх удаа Монгол инженерүүд эх орныхоо орны цаг уурын нөхцөлд тохирохуйц цэвэрлэх байгууламжийн шийдэл гаргаж байгаагаараа онцлог гэдгийг Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан нээлтийн үеэр онцлов. Мөн энэхүү шийдлийг бусад аймгийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх жишиг болгохоор төлөвлөж буйгаа дурьдлаа.

Тэрбээр, “Бид удахгүй Арвайхээр, Сайншанд, Цэцэрлэг зэрэг төслийн хотуудад хоногт 3000 шоо дөрвөлжин метр ус цэвэршүүлэх хүчин чадалтай, орчин үеийн бохир ус цэвэрлэх байгууламж барина. Ингэснээр аймгийн төвүүдийн хуучин цэвэрлэх байгууламжийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасч, орон нутгийн оршин суугчдын эрүүл ахуй, орчны стандартыг дээшлүүлэх юм. Үүнд нийт 21.17 сая ам.доллар зарцуулахаас Монгол улсын Засгийн газар 8 хувийг гаргах бол үлдсэн 92 хувийг АХБ-ны зээлээр санхүүжүүлнэ” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *