Categories
мэдээ нийгэм

Эрдэнэт үйлдвэрийн ажилчид татвар нэмэхийг эсэргүүцлээ

Related image

Татварын тухай шинэ хуулийг эсэргүүцэн Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж “Монгол Улсын Их хурал, Засгийн газраас ХХОАТ-ыг шатлалтайгаар нэмэгдүүлэх хууль батлан хэрэгжүүлж байгаа нь нийт 46000 уурхайчны амьдралд маш хүнд дарамт учруулж байна. Засгийн газар төсвийн алдагдлыг нийт иргэдээс татвар нэмэх маягаар олж байгаа нь буруу” хэмээн мэдэгдлээ.

Өнөөдрийн байдлаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг “Оюу толгой” ХХК тогтмол 5 хувиар, алтны уурхайнууд 2.5 хувиар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК 16-18 хувиар төлж байгаа аж.

Иймд “Уул уурхайн чиглэлийн компаниудын татварыг адилтган тэнцүүлэх маягаар буюу Эрдэнэт үйлдвэрээс авч буй хэмжээний Рояалтын татварыг “Оюу толгой” ХХК, алтны уурхайнуудаас авах нь төсөвт хоёр дахин их мөнгийг төвлөрүүлэх боломжтой” гэдгийг Эрдэнэт үйлдвэрийн ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдлээ. Мөн Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалин дунджаар нэгээс хоёр сая төгрөгийн хооронд байдаг учраас татвар нэмэхийг 6000 уурхайчин эсэргүүцжээ.

Эрдэнэт үйлдвэрийнхэн УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *