Categories
мэдээ спорт

Өвлийн Олимпийн наадамд ОХУ-ын тамирчдыг оролцуулахгүй

Image result for Өвлийн Олимпийн наадамд ОХУ-ын тамирчдыг оролцуулахгүйИрэх хоёрдугаар сарын 9-нд эхлэх Пёнчаны өвлийн Олимпийн наадамд өвлийн спортын нэг том гүрэн оролцохооргүй болжээ. Олон Улсын Олимпийн Хороо өвлийн Олимпийн наадамд ОХУ-ын тамирчдыг оролцуулахгүй болсноо өчигдөр зарласан байна.

Учир нь 2014 оны Сочигийн өвлийн Олимпийн үеэр тус улсын тамирчид төрийн дэмжлэгтэй сэргээш хэрэглэсэн гэх хэргийг 17 сарын турш шалгасны үр дүнд ийм шийдвэрийг гаргасан байна. Гэхдээ ОХУ-ын тамирчид сэргээш хэрэглээгүйгээ хувиараа баталж чадвал ямар нэг улсын харьяалалгүйгээр оролцож болох гэнэ.

ОХУ-ын зарим улс төрчид энэ шийдвэрийг хүчтэй эсэргүүцэж байгаа бол нөгөө хэсэг нь үүгээр далимдуулж спортын салбараа цэвэрлэж авах хэрэгтэй хэмээн мэдэгдээд байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *