Categories
мэдээ спорт

​“Матрешка” цомыг манай улсын гурван бөх хүртлээ

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээн энэ сарын 4-5-нд ОХУ-ын Чуваш улсын нийслэл Чебоксарт болж, манай гурван бөх аваргын алтан медаль хүртлээ.

Энэхүү дөрөв дэх удаагийн тэмцээнд Монгол, ОХУ, АНУ, Эстони, Казахстан, Испани гэсэн зургаан орны 143 тамирчин найман жинд хүч, ур чадвараа сорин өрсөлдөв. Энэ оны сүүлийн болох тэмцээнд манай улсын 18 тамирчин хүч үзсэнээс 55 кг-д ОУХМ Э.Сумъяа, 58 кг-д ОУХМ А.Батцэцэг, 69 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа нар алт, 63 кг-д СМ Х.Болортуяа мөнгө, 69 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг хүрэл медалийн эзэд болжээ.

Тус тэмцээний аваргуудад 3000 ам.доллар болон гантиган суурьтай хүрэл “Матрешка” цомыг гардуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *