Энэ сарын 14-ний өдрийн 13:30 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч руу салаавч гаргаж, танхайрсан Ц.Баярцогтод холбогдох зөрчлийн шүүх хуралдаан өнөөдөр 13:30 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийг анхан шатны шүүх дээр болно.
Уг шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Х.Идэр даргалж өнгөрсөн долоо хоногт болох байсан ч хойшилсон билээ. Учир нь зөрчилд холбогдогч Ц.Баярцогт, түүний өмгөөлөгч М.Баасанбат нар Сэлэнгэ аймгаас ирэх боломжгүй зам хаагдсан, машин эвдэрсэн гэх шалгаанаар шүүх хуралдаанд ирээгүй юм.