Categories
мэдээ нийгэм

Дорноговь аймагт замын цагдаагийн байнгын хяналтын пост ашиглалтанд орлоо

Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт аймгийн төвөөс 7 км-н зайд орон нутгийн хөрөнгө оруулалтаар Замын цагдаагийн байнгын хяналтын пост ашиглалтанд орлоо. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, ЗДТГ-ын дарга Б.Ганзориг, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар болон бусад албаны хүмүүс оролцсон юм.


Хяналтын пост байгуулагдснаар орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах, замын хөдөлгөөнд оролцогчдын хариуцлагыг дээшлүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах чухал ач холбогдолтойгоос гадна энэ чиглэлийн авто замаар Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгслүүд дамжин өнгөрдөг хөдөлгөөний ачаалал ихтэй гол зам юм.
Дээрхи хяналтын цэгт Замын цагдаагийн алба хаагчдаас гадна Цагдаагийн газрын мөрдөгч, хэв журмын алба хаагчид, авто тээврийн төвийн ажилтнууд хамтран 24 цагаар хяналт тавьж үүрэг гүйцэтгэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *