Categories
мэдээ нийгэм

Сайншанд сумын иргэд нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдав

oron nutag

Онцгой байдлын ерөнхий газраас Дорноговь аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлогын дагуу өнөө өглөө тус аймгийн Сайншанд сумын иргэдийг оролцуулан газар хөдлөлтийн гамшгийн дараах нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулжээ.

Сайншанд сум нь 22 мянган хүн амтайгаас дадлага сургуульд 20 мянга гаруй иргэн оролцжээ. Мөн өнөөдөр аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, иргэд, аж ахуйн нэгж байгуулагыг оролцуулан газар хөдлөлт, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль явагдах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *