Categories
мэдээ нийгэм

Багш нар хугацаагүй ажил хаялт зарлана

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо ирэх даваа гарагаас эхлэн улсын хэмжээнд хугацаагүй ажил хаялт зохион байгуулах болжээ.

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сантай хийсэн Өргөтгөсөн санхүүжилтийн хэлэлцээрээр 2019 он хүртэл цалин, хөлсийг нэмэхгүй байхаар тохирсон юм. Тиймээс Засгийн газрыг дахин хэлэлцээр хийж, цалин нэмэх тохиролцоонд хүрэх, улмаар боловсрол, шинжлэх ухааны салбарын багш, ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэхийг тус холбоо шаардаж байгаа юм.

Ажил хаялтад нийслэлийн ерөнхий боловсролын 105 сургууль, шинжлэх ухааны 11 байгууллага, 161 цэцэрлэгийн багш, ажилтнууд нэгдэхээ илэрхийлсэн байна. Мөн хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын 72 сургууль, 56 цэцэрлэг нэгдэх аж.
Багш нарт 500 мянга гаруй төгрөгийн урамшуулал олгох болсон гэсэн ташаа мэдээлэл байна. Энэ мөнгөний 300 мянгыг 2017 оны төсөвт төрийн албан хаагчдын орлогыг нэмэхэд тусгасан 55 тэрбум төгрөгөөс олгох юм. Харин 200 мянга нь 2008 онд МҮЭХ-ноос БСШУСЯ-тай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд улирал тутамд олгодог урамшуулал хэмээн хуралд оролцогчид онцолж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *