Categories
гадаад мэдээ

Мексикт цунами болж магадгүйг анхааруулав

Image result for Мексика ЦУНАМИ

Мексикийн эргийн ойролцоо Номхон далайд 8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Америкийн Геологийн судалгааны хүрээлэнгээс мэдээллээ. Эргээс 100 орчим километр зайд, 35 км гүнд үүссэн газар хөдлөлтийн улмаас Мексик, Гватемал, Эль Сальвадор, Коста Рика, Никарагуа, Панам болон Гондураст цунами болж магадгүй хэмээн сэрэмжлүүлжээ.

Газар хөдлөлтийн чичиргээ Мехико хотод мэдрэгдсэн аж. Нэгэн жуулчин Рейтерс агентлагт өгсөн ярилцлагадаа “Би газар ингэж хөдөлж байхыг үзэж байсангүй” гэжээ. Үүний улмаас хотын зарим хэсэгт цахилгаан тасалдсан бөгөөд хэрвээ найман магнитуд болох нь батлагдвал 1995 болон 1985 онд болж байсан газар хөдлөлтүүдтэй ижил хүчтэй байсан гэсэн үг юм. Өмнө нь болж байсан газар хөдлөлтүүд Мехико хотод их хэмжээний хохирол учруулж, олон мянган хүн амиа алдаж байжээ.

Одоогийн байдлаар Америкийн баруун эрэг дагуу бүсүүдэд цунамигийн аюул байхгүй гэсэн байна. Мексик улсын баруун эрэгт цунами болж болзошгүй болсон бол зүүн эрэгт 140 км цагийн хурдтай, нэгдүгээр зэргийн Катиа хар салхи ойртож байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *