Сүүлийн үед эмэгтэйчүүд тахианы махаар салат хийж идэх дуртай болсон билээ. Тэгээд тахианы мах нь хүний эрүүл мэндэд тустай, тослог багатай, шингэц сайтай гэдэг. Тиймээс ийм нэг хоолны жорыг таны амралтанд зориулж байна.
Орц:
- 4 яс, арьснаас нь салгасан тахианы цээж мах
- 1/2 аяга майоннез
- 1 хоолны халбага гоньдны амтлагч
- 1 хоолны халбага лемоны шүүс
- 1 хоолны халбага зөгийн бал
- 1 цайны халбага сармисны нунтаг
- 1 цайны халбага сонгиноны нунтаг
- 1 цайны халбага базиликны нунтаг
- 3 ширхэг хатуу чанасан өндөг
- Давс, перец
Жор:
1. Тахианы махаа сэрээгээр хүрэхийн төдийд салж унахаар зөөлөртөл нь чанана. /Нэг цаг орчим/
2. Тахианы махаа хөргөж хэрчээд, дээр нь сармис, сонгино, базиликны нунтгаа цацаад дахин хөргөнө.
3. Тахианы мах чанасан усандаа өндгөө 30 минут чанана.
4. Өндгөө плитканаас аваад хүйтэн усанд хөртөл нь сойно.
5. Өндгөө хэрчиж, тахиан дээрээ нэмнэ.
6. Дээр нь майоннез, лемоны шүүс, зөгийн балаа нэмж хутгана.
7. Салатаа бага зэрэг хөргөөд олгоно.