Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 25 хэмийн дулаан байна

Улаанбаатарт 25 хэм дулаан байна зурган илэрцүүд

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 19-24 градус, Алтайн өвөр говиор 31-36 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 24-26 градус дулаан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *