Categories
мэдээ нийгэм

Нийтлэлч Баабарын “Популизмаас луйвар дээрэмдлэг рүү”нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Нэгдүгээр нүүрнээс та бүхэн Баянсогоотын аманд орших “Нарс” зуслангийн нэг өдрийг сурвалжилсан тэмдэглэл болон, “Намын даргын төлөө алалцаж байгаад намрын ажлаа мартав даа” нийтлэлийг унших боломжтой.

Харин I, II, V нүүрнээс Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогттой хийсэн ярилцлагыг уншаарай. Тэрбээр “Улсаа унагааж улс төр хийж хэрхэвч таарахгүй” гэжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг алдарт гуравдугаар нүүрт нийтлэлч Баабарын “Популизмаас луйвар дээрэмдлэг рүү” нийтлэл хэвлэгдсэн байгаа.

Мөн өнөөдрийн дугаарын “Өд бэх” булангаас Соёлын гавьяат зүтгэлтэн С.Оюуны “Уртын голын сайн малчин Ж.Батцэнгэл” хөрөг нийтлэлийг уншаарай.

Харин “Монгол гэдэг нэгэн нэр” булан дахь “Сумогийн түүхэнд хамгийн олон даваа авсан Хакүхо М.Даваажаргал Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа” ярилцлагыг XIII нүүрнээс унших боломжтой байна.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/ хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *