Судлаач Уильям Хайем “Хүмүүс амьтны хэлийг тун удахгүй ойлгодог болно” хэмээн ярьж байна. Түүний хэлж байгаагаар арван жилийн дараа хүмүүс орчуулах төхөөрөмжийн тусламжтайгаар амьтантай харилцах боломжтой гэнэ. Тэрээр ингэж хэлэхдээ Аризонагийн их сургуулийн профессор Кона Слободчикогийн хийсэн судалгааны дүнг онцолжээ. Кон Слободчико нохойг 30 жил судалж байгаа эрдэмтэн аж. Судалгаандаа хиймэл оюун ухаан ашигладаг юм байна. Судалгааныхаа явцад амьтадтай хэл нэвтрэлцэх боломжтойг нээжээ. Арван жилийн дараа зах зээлд өндөр эрэлттэй байх төхөөрөмж амьтны дохиог задалж, боловсруулан, юу хүсч байгааг нь хялбар ойлгоход чиглэгдэх гэнэ.