Чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Европ болон Азийн аварга, ЗХУ-ын гавьяат тамирчин Буриадын нэрт бөх Борис Будаевын нэрэмжит залуучуудын олон улсын уламжлалт тэмцээн энэ сарын 27-28-нд Улаан-Үд хотод болно. Түүний 60 насны ойд болж буй 25 дахь удаагийн тэмцээнд Монгол, БНСУ, Казахстан, БНХАУ, ОХУ-ын 150 гаруй тамирчин эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлдөх юм. Харин манай улсаас ҮБТДС-ийн дасгалжуулагч, ОУХМ Ц.Гантөгс, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч ОУХМ Г.Амархүү нарын удирдлага дор нийт нарын 14 тамирчин оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.