Categories
мэдээ нийгэм

​Хакүхо М.Даваажаргал Ерөнхийлөгчид бараалхлаа

Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал эх орондоо ирээд байгаа билээ. Тэрээр өнөөдөр аав Хөдөлмөрийн баатар, Олимпийн мөнгөн медальт, Үндэсний бөхийн Дархан аварга, Гавьяат тамирчин Ж.Мөнхбат, ээж Тамирын хамтаар Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Дээд зиндааны 39 дэх түрүүгээ авч, өөрийн амжилтыг улам ахиулсан түүнд Ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *