Categories
мэдээ спорт

​Монголын шигшээ тэмцээнээ өндөрлүүлэв

Дараа жил БНХАУ-д зохиогдох Азийн 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны “H” хэсэгт өрсөлдсөн Монголын шигшээ баг өчигдөр хэсгээс гарах эсэхээ шийдэх хариуцлагатай тоглолтод оролцлоо. Манай багийн хувьд нэг тэнцээ, нэг хожигдолтой байсан бөгөөд хэрвээ өчигдөр хожсон бол хэсгээсээ цааш шалгарах боломжтой байсан юм. Хэсгийн нөгөө талд Тайландын баг Индонезийг буулган авбал Монгол, Тайланд гэсэн хоёр баг цааш шалгарах нөхцөл бүрдэх байлаа.

Ингээд 17:00 цагт Монгол Малайзын багуудын тоглолт эхэлсэн. Ахлах дасгалжуулагч Майкл Вайсс гарааны бүрэлдэхүүнд хэд хэдэн өөрчлөлт оруулсан нь үр дүнгээ өгч, нээлттэй довтолгоо зонхилсон 45 минут өнгөрсөн. Харамсалтай нь хэн хэн нь гоолдож чадаагүй. Ингээд Малайзын баг хоёр ч сэлгээ оруулж манай довтолгоог намжаах зорилготой тоглож байв. Ингээд хоёрдугаар үе эхлэхэд уг тактик нь амжилтанд хүрч 1:0-ээр Малайзын баг тэргүүлж эхэлсэн юм. Улмаар 57 дахь минутад манай баруун жигүүрийн хамгаалагч Б. Ууганбат хоёр дахь шар хуудсаа авч талбайг чөлөөлснөөр Монголын шигшээ баг нэг хүн дутуу болсон. Эсрэг багийнхан ч гэсэн үүнийг ашиглаж манай баруун жигүүрээр түлхүү довтолж байсан нь үр дүнгээ өгч 86 дахь минутад хоёр дахь гоолоо оруулсан.

Манай шигшээ баг Тайландтай 1:1, Индонезид 0:7, Малайзын багт 0:2 гэсэн үр дүнтэйгээр хожигдсон. Гурван тоглолтын дараа нэг тэнцээ хоёр хожигдолтой нэг оноотой тэмцээнийг дуусгаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *