Categories
гадаад мэдээ

​Ирландын эрдэмтэн эдгэрэшгүй гэх өвчнийг эмчлэх арга нээжээ

Эмчилгээ зурган илэрцүүд

Ирландын Голуэйгийн их сургуулийн дэргэдэх нейробиологийн төвийн эрдэмтэд Хантингтоны өвчнийг эмчлэх аргыг нээсэн тухай The Journal сонинд мэдээлсэн байна. Тодруулбал, “Цуврал туршилтууд явуулсны дүнд бид ферментүүдийг илрүүлсэн ба тэдгээр ферментүүдэд нөлөөлснөөр ноцтой өвчин даамжрах явцыг удаашруулах боломжтой боллоо” гэж судалгааг удирдсан профессор Роберт Лею тайлбарлажээ.

Хантингтоны өвчин бол генийн гаралтай тархины доройтлын өвчин юм. Энэ өвчин нь үе үе шөрмөс татаж, тархины үйл ажиллагаа, хөдөлгөөний идэвхжил алдах байдлаар илэрдэг байна. Статистик мэдээллээр, энэ өвчинд европ эрчүүд, америк эрчүүд хамгийн ихээр өртдөг байна. Өвчлөлийн 50 хувь орчим нь удамшлын гаралтай байдаг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *