Categories
мэдээ нийгэм

​Төв аймгийн Сэргэлэн суманд шүлхий гарсан тул 43 үхэр устгалаа

Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Бөхөгийн гол” гэдэг газар шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо. Тодруулбал тус багийн малчин О-гийн 43 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Энэ сарын 22-нд өвчилсөн үхрээс дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд “Шүлхий” өвчин болох нь тогтоогджээ. Тиймээс сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, 43 үхрийг устгалд оруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *