Categories
мэдээ нийгэм

Нийтлэлч Ц.Баасансүрэнгийн “Түмнээ хүн чинээ тоодоггүй ноёд олон болжээ, хотын дарга аа” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна. Шинэ долоо хоногийн эхний дугаараас та бүхэн:

Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгaол Улсын Гавьяат Тамирчин цолоор энгэрээ мялаасан Г.Доржийнд өнжсөн сонирхолтой нийтлэлийг нэгдүгээр нүүрнээс унших боломжтой. Мөн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн “Ерөнхийлөгч нь байхад ажлын албаны дарга нь УИХ-ын даргатай албан бичгээр харьцдаг тийм харилцаа байдаггүй” ярилцлагыг нэг, хоёрдугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг алдарт гуравдугаар нүүрэнд нэрт тоймч Ц.Баасансүрэнгийн “Түмнээ хүн чинээ тоодоггүй ноёд олон болжээ, хотын дарга аа” нийтлэл хэвлэгдсэн юм.

Өнөөдрийн дугаарт Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сангийн Монгол дах суурин төлөөлөгч Н.Китахара “Эрүүл мэнд, боловсролд хөрөнгө зарсан улс орон хөгждөг” хэмээн ярьсныг XI нүүрнээс дэлгэрүүлж унших боломжтой юм.

Төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойг энэ жил тэмдэглэн өнгөрүүлж буйг тохиолдуулж Урлагийн гавьяат зүтгэлтэн Лодойдамбын Насанбаттай ярилцсаныг XII нүүрнээс уншаарай. “Миний аав” булангийн зочин Л.Насанбат “Тэнгэр буурал аавдаа тэнцүүлж дуулах эгшиг олсон” хэмээн ярижээ.

“Өдрийн сонин”-ны сэтгүүлч Л.Мөнхтөр “Сав шимийн ертөнц” буланд “Арваалж”-ны тухай сонирхолтой нийтлэл бичсэнийг XV нүүрнээс уншаарай.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/ хаягаар хүлээн авч уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *