Categories
мэдээ спорт

Их аварга Хакүхо 39 дэх түрүүгээ хүртлээ

Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн өнөөдөр өндөрлөлөө. Нагоя хотноо болсон зуны тэмцээний сүүлийн өдөр их аварга Хакүхо М.Даваажаргал аварга Харүмафүжиг давснаар 14 даваа, нэг унаатайгаар башёг өндөрлүүлээ. Хакүхог башёгийн 11 дэх өдөр сэкиваке Митакүми давсан юм.

Долдугаар сарын тэмцээнийг Болгарын бөх Аояама 13 даваатай өндөрлүүлсэн бөгөөд тэрбээр сүүлийн өдрийг хүртэл Хакүхогийн хамгийн ойрын ганц өрсөлдөгч байв.

Харүмафүжи Д.Бмябадорж 11, озэки Такаясү 9 даваатай өндөрлүүлсэн бол озэки Гоэйдо 7 даваатайгаар башёг дуусгалаа. Харин аварга Какүрюү М.Ананд, Кисэносато нар бэртлийн улмаас дундаас башёг орхисон.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *