Categories
мэдээ нийгэм

​Мориноос унаж бэртсэн хүүг ГССҮТ-д авчирчээ

ГССҮТ-д авчирчээ зурган илэрцүүд

Завхан аймгийн Түдэвтэй сумын 90 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаанд 13 настай унаач хүү Л.Баасандорж мориноос унаж,тархины суурь ясны хугарал, няцрал оноштойгоор Түдэвтэй сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Мөн Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч, сэхээний эмч нарын баг Түдэвтэй суманд очиж үзлэг, оношилгоог хийж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нартай цахимаар холбогдож зөвлөгөө авч эмчилгээг үргэлжлүүлж байсан юм.

Харин одоогоор түүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарын баг “Блю Скай” компанийн онгоцоор тээвэрлэн авчирч, ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчилгээг үргэлжлүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *