Categories
мэдээ спорт

Гимнастикч Ж.Номондалай АНУ-ын Иллиной мужийн аварга болжээ

17 настай Ж.Номондалай АНУ-ын Иллиной мужийн Niles West ахлах сургуульд сурдаг. Тэрээр ахлах сургуулийн гимнастикийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга. Мөн тавдугаар сард болсон Иллиной мужийн аварга шалгаруулах гимнастикийн олон төрлийн тэмцээнд түрүүлжээ. Ж.Номондалай Niles West ахлах сургуулийн багт анхных нь алтан медалийг /багийн төрөлд/ авчирсан байна. Тэр багийнхаа лидер нь байж, бусдыгаа манлайлсан чадсан гэж “Chicago Tribune” сонин спортын буландаа онцолжээ. 2007 онд Ж.Номондалайгийн гэр бүл амьдрал ахуйгаа сайжруулах, хүүхдүүддээ сайн боловсрол эзэмшүүлэхээр 2007 онд АНУ-ыг зорьжээ. Түүний дараагийн зорилго нь Чикаго дахь Иллиной мужийн их сургуульд элсэн суралцаж “Flames” нэртэй гимнастикийн багийн гишүүн болох гэнэ.

Ж.Номондалайгийн анхны дасгалжуулагч нь Ц.Алтантөгс /Сингапур-2010 өсвөрийн олимпийн аварга Г.Эрдэнэболдын/. АНУ руу нүүх шийдвэр гаргах үед Ц.Алтантөгс багш Ж.Номондалайг ховор авьяастайг нь магтаж, гимнастикийн спортоос нь холдуулалгүй, бэлтгэл сургуулилтыг нь үргэлжлүүлэхийг эцэг, эхэд нь аминчлан захисан гэдэг. Багшийнх нь зөвлөснөөр аав, ээж нь хүүгээ АНУ-д очоод “Lakeshore Academy” гэх гимнастикийн клубт оруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *