Зуны саруудад цахилгаан шугам сүлжээнд засвар хийдэг билээ. Засвар, шинэчлэлтийн ажил ид үргэлжилж байна. Тэгвэл засварын хуваарийн дагуу өнөөдөр буюу долдугаар сарын 20-нд зарим дүүрэгт цахилгаан түр хязгаарлана. Тухайлбал, Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутагт байрлах Эрэл компанын байранд 11:00-17:00 цагуудад хязгааралалт хийнэ. Эрэл ХХК-ийн зарим хэсгээр 11:00-15:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана.