Categories
мэдээ нийгэм

Төв цэнгэлдэх хүрээлэн рүү үнэ төлбөргүй автобус үйлчилж байна

Image result for иргэд үнэ төлбөргүй автобусаар үйлчлүүлнэ

Зөвшөөрөл аваагүй авто машинтай баярын өдрүүдэд оролцох бол Дүнжингарав, Мишээл экспо төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулан Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх-Мишээл экспо чиглэлд 15 автобус, Дунд голоос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү богино эргэлтээр 3-5 минут тутамд нийт гурван автобус наадамчин олонд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ гэв. Замын ачааллаас шалтгаалан энэ сарын 12-ны өглөө “Соёолон” насны морьдын уралдаан эхлэхэд Архангайн салдаг уулзвараас Хүй долоо худаг хүртлэх замыг зүүнээс баруун тийш, морьд уралдаж ирсэний дараа Хүй долоо худгаас Архангайн салдаг уулзвар хүртэлх замыг баруунаас зүүн тийш чиглэлд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулж замын хөдөлгөөнийг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Явганаар хөдөлгөөнд оролцож буй иргэдийн аюулгүй байдлыг хангаж Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын явган хүний гарц бүрт Зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслүүдийг зөвшөөрөгдсөн зогсоолууд руу оруулахгүй. Иймээс замын хөдөлгөөнд саад учруулж, зохиомол түгжрэл үүсгэхгүй байх, цагдаагийн алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг хүндэтгэн биелүүлж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, ая тухтай наадахыг анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *