Categories
мэдээ нийгэм

​Хүй долоо худагт “Хөхүүрийн айраг” наадам болж байна

Image result for

“Хөхүүрийн айраг” наадам “Хүй долоон худаг”-т болж байна. Анх удаа зохиогдож буй уг наадам нь Монголын уламжлалт исэг цагаан идээ /айраг/-ний соёл, ахуй заншил, тоглоом наадгай, зан үйлийг наадамчин олон, гадаадын аялагч, жуулчдад сурталчлан таниулах зорилготой юм байна.

Наадамд Төв аймгийн Алтанбулаг, Баянцогт, Баянчандмань сум, Булган аймгийн Могод, Сайхан, Дашинчилэн сум, Архангай аймгийн Хашаат, Хотонт сум, Өвөрхангай аймгийн Сэргэлэн, Есөнзүйл, Баян-Өндөр, Хархорин, Хужирт, Өлзийт сум, Дундговь аймгийн Адаацаг, Эрдэнэдалай сум болон Батлан хамгаалах яамны “8 шарга” амралт зэрэг газрын уламжлалт аргаар хийсэн хөхүүрийн айраг худалдаалдаг, үйлчилдэг аж ахуйн нэгж, иргэн оролцож байгаа юм. Наадмын үеэр хамгийн сайхан айргийг шалгаруулах бөгөөд шалгарсан айргийг дуудлага худалдаа зохион байгуулж наадамчин олонд худалдаална. Мөн энэ үеэр дэмбээний тэмцээн болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *