Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин” уншигч, захиалагч, харилцагч байгууллагууддаа баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж байна

Монгол Улс тав дахь Ерөнхийлөгчөө батламжилж, дэлхийд ганцхан монгол наадам дэнж хотойлгон эхэллээ. Азийн цээжин дэх Монголын тал нутагт нар асгарч, хур буусан дэлгэр зун үргэлжилж байна. Дэлхийн монголчууд бидний Тулгар төрөө байгуулсны 2226 жил, Их Монгол Улсаа байгуулсны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадам дэлгэр дүүрэн эхэлж байна.

Монголын үндэсний өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин” нийт уншигч, захиалагч, хамтран ажилладаг түнш байгууллагууд, реклам сурталчилгаагаа нийтэлдэг аж ахуйн нэгж компаниуддаа Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж байна. “Өдрийн сонин”-ы хувьд Монголын шилдгийн шилдэг сониноор шалгарч, сэтгүүлчид маань хэвлэл мэдээллийн салбарын тэргүүн дээд шагналуудыг хүртэж, хийж бүтээсэн өгөөжтэй сайхан жил үргэлжилж байна. Монголын гурван сая гаруй иргэн буюу хамгийн олон хүн “Өдрийн сонин”-оос мэдээлэл авч, мэдлэгээ тэлсэн гайхалтай мэдээг судалгааны байгууллагууд гаргаад байгаа билээ. Манай сонинтой хамтран ажилладаг харилцагчид Та бүхний улс орондоо бүтээн байгуулж буй ажил үйлс тань дэвшин дээшилж, бизнесийн үйл ажиллагаа тань улам амжилтад хүрэхийг хүсэн ерөөе.

Домгийн шувуу үргээж монгол наадам эхэллээ

Дорнын хөх тэнгэрийг донсолгож хүлэг морьд эргэлээ

Дэлхий дүүргэж дэвээд хүчит бөхчүүд гарлаа

Дээлтэй наадмын хойморт дархан нум эвшлээ

Хотол түмнээрээ сайхан наадаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин” уншигч захиалагч, харилцагч байгууллагууддаа сар шинийн мэндчилгээ дэвшүүлж байна

Image may contain: one or more people and text

Монгол эх нутагт минь хаврын тэргүүн сар айлчлан ирж, урь орлоо. Эрхэм уншигчид та бүхэндээ болон хамтран ажилладаг харилцагч байгууллагууддаа билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн халуун сайхан мэндийг хүргэе!

Улиран одож буй бичин жил маань амжилт бүтээлээр дүүрэн байлаа. 2016 оны шилдгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар “Өдрийн сонин“ шалгарч, гран при шагналыг хүртлээ. Монголын сэтгүүлчдийн эвлэлээс бидэнд энэхүү шагналыг олгохдоо “Өдрийн сонин нь байгуулагдсан цагаасаа эхлэн хэвлэл мэдээллийн салбарт манлайлагч байр сууриа баттай хадгалж ирсэн.

Эдүгээ уншигч захиалагчийнхаа тоогоор тэргүүлэн, энэ онд л гэхэд 3.4 сая ширхэг хэвлэгдэж Монгол орон даяар түгсэн байна. “Өдрийн сонин”-ы сэтгүүлчид үйл явдал өрнөж буй газар бүрт хүрч, халуун цэг дээрээс нь сурвалжлан даацтай нийтлэл, ярилцлага, сурвалжлагыг уншигчдадаа хүргэж байдаг. Тухайлбал, энэ онд Баян-Өлгий, Хэнтий нутгийн иргэдийн аж амьдрал, дархан хилийн заставуудаас хийсэн сурвалжлага, нийтлэл нь уншигч түмний талархлыг хүлээж, мэргэжлийн ур чадвар, үр нөлөөгөөрөө тэргүүллээ” хэмээн онцолсон юм. Ийнхүү манай сонин хэвлэл мэдээллийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналыг найм дахь удаагаа хүртэж байна. “Өдрийн сонин” төр засаг, түмэн олныгоо холбогч гүүр нь байж, эрх нь зөрчигдөж, хүчин мөхөсдсөн бүхнийг өмгөөлж хамгаалан “Хүний эрхийг хөхиүлэн дэмжигч”-ийн үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирлээ.

“Өдрийн сонин” Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн судалгаагаар “Хамгийн түгээмэл сонины жагсаалт”-ыг тэргүүлж ирсэн билээ. Хамгийн түгээмэл сонинтой хамтарч ажиллан, бизнесийн нэр хүндээ өсгөн, харилцагчдынхаа тоог нэмж, ашиг орлогоо арвижуулж ирсэн бүх харилцагч, бизнес эрхлэгчдэдээ сайн сайхныг хүсье. “Алтан унжлагат” гал тахиа жилдээ ч бидний хамтын ажиллагаа үр өгөөжтэй байх болно гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатарт төдийгүй, орон нутагт хамгийн олон захиалагчтай “Өдрийн сонин” өглөө бүрийн ургах нарнаар уншигч Таны гарт очиж, шинэ соргог мэдээ мэдээлэл, даацтай уншууртай нийтлэл, ярилцлага, сурвалжлагуудаа хүргэх болно.

Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал хүсье.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *