Categories
мэдээ улс-төр

Төв аймагт санал тоолох машин ажиллахгүй байгааг МАН санаатай үйлдэл гэв

МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнөөдөр өглөө 07.00 цагаас Төв аймгийн хэсгийн хороодын санал тоолох машинуудыг ажиллаагүй нь Сонгуулийн ерөнхий хороо бэлтгэл ажлаа тааруу хангасны илрэл гэдгийг МАН-аас үзэж байгаа гэдгээ гэлээ. Төв аймагт санал тоолох машин ажиллахгүй байгаатай холбогдуулан СЕХ-оос сая АН, МАН-ын төлөөллийг хүлээн авч уулзсан байна. Энэ үеэр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Санал тоолох машинд алдаа гарах зүйл өмнө нь ч тохиолдож байсан. Санал тоолох машиныг яаралтай засварлахаар ажиллаж байна” гэсэн тайлбарыг сонгуульд оролцож буй намын төлөөлөлд танилцуулсан аж. Гэвч МАН-ын зүгээс санал тоолох машиныг санаатайгаар ажиллуулахгүй байж болзошгүй хэмээн үзэж СЕХ-нд шаардлага хүргүүлж байгаа талаар танилцууллаа. МАН-аас нэр дэвшигч М.Энхболд бол Төв аймгаас хэд хэдэн удаа сонгуульд нэр дэвшиж байсан төрсөн нутаг. Тиймээс нэр дэвшигч М.Энхболд Төв аймгаас өндөр санал авах боломжтой. Өмнөх сонгуулиудаар ингэж аймгийн хэмжээнд санал тоолох машин ажиллахгүй байх тохиолдол гарч байгаагүй учраас санаатай үйлдэл байж болзошгүй гэж МАН-аас хардаж байгаа гэв. Тиймээс СЕХ-нд дараах шаардлагыг хүргүүлжээ. Уг шаардлагад, Сонгуулийн ерөнхий хороо Төв аймагт өглөөний 07.00 цагаас хойш санал тоолох машин ажиллагаагүй шалтгааныг тогтоож, ард иргэдэд үнэн бодит мэдээлэл өгөхийг шаардаж байгаа юм байна. Мөн Төв аймгийн бүх хэсгийн хороодод 100 хувь хяналтын тооллого хийх шаардлагыг ч СЕХ-нд хүргүүлж байгаа юм байна.

Б.ОД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *